ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМ
ЗАРЛАЛ
tseel.altai.gov.mn 2016 оны 05 сарын 23-ны өдөр Шашин номын цэнгүүн зохион байгуулагдах тул иргэд өргөнөөр оролцоно уу. Зохион байгуулагч Пунсал агсаны үр хүүхдүүд, ач зээ нар болон Сумын СМТөв -tseel.altai.gov.mn- 2016 оны 03 сараас эхлэн Бүжгийн дугуйлан ажиллаж байна. СМТөв -tseel.аltai.gov.mn- 2016 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн МУТАА Уртын дууч Ц.Хонгорзул “Уртын дууны сургалтыг зохион байгуулахаар болов. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сумын Соёл Мэдээллийн төв.
Сумын танилцуулга

Говь-Алтай аймгийн Цээл сум нь 1924 онд Харнууд отгийн захиргааг өөрчилж Хантайшир уулын хошууны харьяанд Бүрэнжаргалан сум гэж нэрлэж байгуулагдаж байснаа 1931 оноос гол усны нэрийг харгалзан Цээл сум гэж нэрлэжээ. Цээл сум нь Баянгол, Дэрстэй, Бүрэнжаргалан, Жаргалт гэсэн 4 багтай, 2015 оны жилийн эцсээр 585 өрхийн 2113 хүн амьдарч, 165880 толгой мал тоолуулсанаас тэмээ 1478, адуу 4704, үхэр 3430, хонь 38338, ямаа 117930 тоологдсон байна.. Сум нь Алтай хотоос 160 км, УБ хотоос 1160 км зайд Монгол Алтайн нурууны салбар уулсын дунд, хойт талаараа Цогт, урд талаараа Алтай, баруун талаараа Төгрөг сумтай тус тус хиллэдэг.  24 цагийн гэрэл цахилгаанаар хангагдсан.

Мэдээ оруулсан: 2016-04-27 11:10:53