ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМ
ЗАРЛАЛ
tseel.altai.gov.mn 2016 оны 05 сарын 23-ны өдөр Шашин номын цэнгүүн зохион байгуулагдах тул иргэд өргөнөөр оролцоно уу. Зохион байгуулагч Пунсал агсаны үр хүүхдүүд, ач зээ нар болон Сумын СМТөв -tseel.altai.gov.mn- 2016 оны 03 сараас эхлэн Бүжгийн дугуйлан ажиллаж байна. СМТөв -tseel.аltai.gov.mn- 2016 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн МУТАА Уртын дууч Ц.Хонгорзул “Уртын дууны сургалтыг зохион байгуулахаар болов. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сумын Соёл Мэдээллийн төв.
ОНХСангаар 2016 онд хийгдсэн ажлууд

ОНХСангийн Бүрэнжаргалан багт 8 сая төгрөгөөр "Хаг", "Уушги"-т худгийг Бүрэн багийн иргэн Б.Баянхүү гүйцэтгэв. Баянгол багт 8 сая төгрөгийн хөрөнгөөр 5 худгийн ажлыг Баянгол багийн иргэн Я.Дэгдээ хийж гүйцэтгэв. Дэрстэй багт 8 сая төгрөгөөр 2 худаг засварын ажлыг Б.Түвшинтөгс хийв, Жаргалт багт 8 сая төгрөгөөр 2 худаг  засварын ажлыг Жаргалт багийн иргэн Н.Батсүх тус тус засварлаж Орон нутгийн өмчид бүртгэв.

Усны эхний амралтын байрыг тохижуулах ажлыг 5 сая төгрөгөөр Баянгол багийн иргэн Я.Дэгдээ хийж гүйцэтгэв.

Бүрэн багийн өвс тэжээлийн агуулах худалдан авах ажлыг ОНХСангийн 6 сая төгрөгөөр Бүрэн багийн иргэн Б.Баянхүү хийж гүйцэтгэв.

Ахуйн үйлчилгээ халуун усны тохижилтын ажлыг ОНХСангийн 14075,8 сая төгрөгөөр "Хөвчийн найтуур" хоршооны захирал И.Баяраа гүйцэтгэж хүлээлгэн өгч ажиллав.

Фитнес клубын тоног төхөөрөмж худалдан авах ажлыг ОНХСангийн 20 сая төгрөгийн ажлыг иргэн М.Цоож хийж гүйцэтгэсэн.

Эрийн 3-н наадмын хэрэгсэл худалдан авах ажлыг ОНХСангийн 4 сая төгрөгийн хөрөнгөөр Дэрстэй багийн иргэн Г.Ганболд хийж гүйцэтгэв.

Иргэний хамгаалалтын мэдээлэх хэрэгсэл худалдан авах ажлыг ОНХСангийн 5 сая төгрөгөөр иргэн Б.Гантулга хийж гүйцэтгэн ажиллав.

Хадлан бэлчээрийн талбайг усжуулах зорилгоор үүлэнд нөлөөлөх шатахуунд ОНХСангийн 5 сая төгрөг, Баяр наадмын зардалд ОНХСангийн 5 сая төгрөгийг  тухай бүрт нь зарцуулсан.

ОНХСангийн 96075800  төгрөгийн ажлуудыг 2016 оны  3 дугаар улирлын байдлаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

 

 

Мэдээ оруулсан: 2016-11-20 10:30:00