ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМ
ЗАРЛАЛ
tseel.altai.gov.mn 2016 оны 05 сарын 23-ны өдөр Шашин номын цэнгүүн зохион байгуулагдах тул иргэд өргөнөөр оролцоно уу. Зохион байгуулагч Пунсал агсаны үр хүүхдүүд, ач зээ нар болон Сумын СМТөв -tseel.altai.gov.mn- 2016 оны 03 сараас эхлэн Бүжгийн дугуйлан ажиллаж байна. СМТөв -tseel.аltai.gov.mn- 2016 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн МУТАА Уртын дууч Ц.Хонгорзул “Уртын дууны сургалтыг зохион байгуулахаар болов. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сумын Соёл Мэдээллийн төв.
Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх тухай
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2015 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 164 Улаанбаатар хот
Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "з", 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/2679 албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

 

1. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Гудамж төсөл"-ийн "Хотын төв" дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр судалгаа, төлөвлөлтийн ажил нь хийгдсэн "Автомашингүй гудамж" дэд төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг нэгдүгээр, Төлөвлөлтийн схемийг хоёрдугаар, Газар доорх авто зогсоолын хаяг, байршлыг гуравдугаар, Байршлын схемийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус  баталсугай.

 

2. Дээрх ажил, арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

 

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд даалгасугай.

 

           

 

 

 

 

 

ДАРГА                                               Д.БАТТУЛГА

 

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:51:22